МИАТ "ӨГӨДЭЙ ХААН" ШИНЭ ОНГОЦОО ХҮЛЭЭН АВЧ ГАЗАРДЛАА: АНУ РУУ ШУУД НИСЛЭГИЙГ 2028 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ЭХЛҮҮЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ БАЙНА

1 цагийн өмнө  

Шинэ хөлгийг Сиэтл хотод хүлээн авах ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Элчин сайд Ө.Батбаяр, Boeing-ийн дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс, МИАТ-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн нар оролцож, хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. 168 суудалтай, 6,570 км хүртэл нисэх уг онгоцыг Бээжин, Сөүл, Токио, Бангкок чиглэлд ашиглах бөгөөд өмнөх загвараас түлш 16–20 хувь бага зарцуулна.

Ерөнхий сайд Н.Учрал угтан авах ёслолд хэлэхдээ АНУ-ын нисэхийн аюулгүй байдлын аудитыг 2027 оны дөрөвдүгээр улиралд хийлгэж, 2028 оны эхний улиралд АНУ руу шууд нислэг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байгаа, мөн холын зайн Boeing 787-8 Dreamliner таван онгоц авах урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ. Онгоцыг худалдан авалгүй, түрээсийн компанитай хамтран ашиглах юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?