
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлт 2026 онд 4.9 хувь болж, өмнөх оноос 0.6 нэгж хувиар буурах төлөвтэй байгаа энэ үед гадаад валютын нөөцийг тогтвортой байлгах, төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор АХБ-наас авах зээлийг анх төлөвлөсөн 100 сая ам.доллараас хэлэлцээрийн үр дүнд 200 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна. Зээлийн эргэн төлөлт 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, хүү нь баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.5 хувийн нэмэгдэлтэй байх аж.
Үүнээс гадна Монгол Улс болзошгүй гамшгийн үеийн эрсдэлийн санхүүжилтийн хүрээнд АХБ-тай 250 сая ам.долларын зээлийн шугам байгуулахаар тохирсон байна. Нэг зүйлтэй хуулийн төсөл нь 2026 оны 10 дугаар сарын 5-нд байгуулсан хөтөлбөрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.