
25–26-нд шилжих шөнө Сэлэнгийн баруун өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсэг, Дарханы нутгаар, 26-ны өдөр Дорнодын хойд хэсгээр их цас орно. Өдөртөө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн хойд сумдаар 0.1–9.0 мм цас орж шуурах бөгөөд салхи зарим газраар секундэд 13–15 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатарт үүлэрхэг, цас орно. Шөнөдөө -6…-8 (Яармаг-Сонгино орчмоор -11…-13), өдөртөө -4…-6 хэм хүйтэн байна. Баярын өдөр хол замд гарах иргэд онцын шаардлагагүй бол хөдөө замд гарахаас зайлсхийж, тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангахыг зөвлөж байна.