Дарханд 800 сая ам.доллароос дээш өртөгтэй гангийн цогцолбор барих тендерт Бээжингийн “Жианлун” групп шалгарлаа

3 цагийн өмнө  

Дархан-Уул аймгийн Орхон суманд ган үйлдвэрлэлийн цогцолбор барих олон улсын тендерт БНХАУ-ын “Бээжин Жианлун” хүнд үйлдвэрийн групп шалгарсан тухай Засгийн газар 11 дүгээр сарын 25-нд сонслоо.

Тендерийн сүүлийн шатанд Баотоугийн төмөр, гангийн групп мөн өрсөлдсөн бөгөөд урилгыг 60 гаруй компанид хүргүүлсэн байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан ажлын хэсэг ялагчтай хэлэлцээ хийж, гэрээ байгуулсны дараа ирэх хавраас бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 651.2 га талбайд баригдах цогцолборт баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэр багтах бөгөөд барилгын ажил дөрвөн жил үргэлжилнэ.

Үйлдвэр ашиглалтад орсноор арматурын үнэ дор хаяж 20 хувиар буурч, иргэдийн орон сууцны үнэд ч эерэг нөлөө үзүүлнэ гэж сайд мэдэгдсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ЕСБХБ: Монголын эдийн засаг 2027 онд 5.5 хувиар өснө, инфляц нэг оронтой тоонд орж болзошгүй
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" 320 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ 46.3 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖААЛЛАА
МИАТ "ӨГӨДЭЙ ХААН" ШИНЭ ОНГОЦОО ХҮЛЭЭН АВЧ ГАЗАРДЛАА: АНУ РУУ ШУУД НИСЛЭГИЙГ 2028 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ЭХЛҮҮЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ БАЙНА
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 200 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ, 250 САЯЫН ЗЭЭЛИЙН ШУГАМ НЭЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР ДАРХАН-УУЛ ТЭРГҮҮЛЖ, АЙМГУУДЫН ДУНДАЖ ОНОО 66.6-ААС 61.5 БОЛЖ БУУРЧЭЭ
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖАА 1.592 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, БҮХ ЦАГ ҮЕИЙН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭ ШИНЭЧЛЭВ
МОНГОЛБАНКНЫ ХУРИМТЛАГДСАН 6.9 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ ҮНЭТ ЦААСААР НӨХӨХ САНАЛЫГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ТӨСВИЙН ОРЛОГО 29.7 ИХ НАЯДАД ХҮРЧ, МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 55.9 ИХ НАЯД БОЛЛОО
ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ 13.4 ХУВИАР ӨСӨЖ, МАХНЫ ҮНЭ 44.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
АРХИВ ЗУРАГ — УСТГАХГҮЙ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?