
Санаачлагчдын мэдээлснээр арилжааны банкнууд нийт 50 их наяд төгрөгийн зээл олгосны 29 их наяд нь хэрэглээний зээл бөгөөд зээлийн дундаж хүү 49.4 хувь, зарим тохиолдолд 60 хувьд хүрч байна. Төслөөр банк болон банк бус зээлийн нийт үр дүнтэй хүүг хязгаарлаж, зээлдэгчийг далд шимтгэл, шударга бус гэрээний нөхцөлөөс хамгаалж, бага хүүтэй зээлийг банк бусаар дамжуулан өндөр хүүгээр дахин зээлдүүлэхийг хориглох юм байна.
Хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар шууд тогтоохгүй, Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулахаар тусгажээ. Намрын чуулган арванхоёрдугаар сарын 31-нд хаагдах тул төслийг хаврын чуулганаар хэлэлцэх төлөвтэй байна.