
Ерөнхий сайд Н.Учрал Б.Энхбаярыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, оронд нь Б.Бат-Эрдэнийг томилох саналаа УИХ-д танилцуулсан бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл түүний нэрийг дэмжсэн юм. Б.Энхбаяр хувийн компанитай холбоотой 110 сая ам.долларын авлигын асуудлаар нэрээ цэвэрлэхийн тулд ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн байна.
Б.Бат-Эрдэнэ нь 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2022–2024 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2018–2019 онд ЗГХЭГ-ын дэд дарга болон "Эрдэнэс Монгол"-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. Хуралдааны үеэр гишүүд түүнд Засгийн газрын ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд чиглүүлэхгүй байхыг анхааруулсан байна.