
Мөн 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэрт гарах наснаасаа хойшлуулсан жил тутамд тэтгэвэр 4 хувиар нэмэгдэж, эрт гарсан жил тутамд 4 хувиар буурах зохицуулалт үйлчилж эхэлнэ. Даатгуулагч нь нийгмийн даатгалын тэтгэврийн шимтгэлийнхээ 1 хувийг хувийн хуримтлалын дансандаа шилжүүлэх боломжтой болж, төрөөс хадгалсан дүнгийн 50 хувьтай тэнцэх нэмэгдлийг жил бүр, дээд тал нь 120 сарын турш олгох бөгөөд хуримтлал нь өвлөгдөх юм байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлсэн 100,000–300,000 төгрөгийн суурь тэтгэвэр 2027 онд үргэлжилж, нийгмийн даатгалын болон цэргийн тэтгэвэр нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдэнэ. Тэтгэврээ нэрлэсэн дансны аргаар тооцуулах хүсэлтийг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл авч байгаа тул иргэд та хугацаандаа амжиж хүсэлтээ өгөөрэй.