
Түр хороо нь 2023 онд байгуулагдсан өмнөх Хянан шалгах хорооны ажлыг ч дахин шалгах бөгөөд Засгийн газар 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 дугаар зөвлөмжийг нууцаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Н.Номтойбаяр уг гэрээний ард маш их хэмжээний авлига байж болзошгүй, төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон байж болзошгүй гэж мэдэгдлээ.
Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ уг асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд сонсголд гэрчээр оролцохоо мэдэгдсэн байна. Тэрээр хэн нэгнийг нотлох баримтгүйгээр гүтгэх явдлыг зогсоох хэрэгтэй гэжээ.