Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МИНИЙ ЭЭЖ ЧИХ ХАМАР ХООЛОЙН ХҮҮХДИЙН ЭМЧ Ч.ЛИЗА

2016-09-12  

Зүүн гараас дүү : Ц.Энхгэрэл, ээж Ч.Лиза, ах Ц.Энхболд, бэр эгч Ш.Энхтуяа, Ц.Энхбат, Эгч Ц.Энхтуяа

Хүний эх үр хүүхдээсээ хэзээ ч, юу ч нэхдэггүй. Тиймээс эргүүлж мөлжихөд хүзүү сайхан, эргэж уулзахад ээж сайхан гэдэг үг гарчээ. Ээжийгээ хамгийн ихээр баярлуулах тохиолдол нь ээжийдээ очиж, сэтгэл шингэсэн хоол, цайг нь амтархан ууж, идэх. Үр хүүхдээ харах гэдэг бол эх хүнд баяр баясгалан. Би ч бас хааяа л нэг ээжийдээ очиж, ээжийгээ "гийгүүлэх". Миний ээж бол түмэнд буянаа түгээсэн буурал. Тэдэнд буян хийх гэж л эмчийн мэргэжил эзэмшсэн гэж санадаг. Тэтгэвэрт гарсан хойно нь, алтан гадас одонд тодорхойлсон. Тэр үед л ээжийгээ ямар эмч байсныг зах зухаас нь мэдэрч билээ. - 50 жил хөдөлмөрлөж, 500'000 буюу хагас сая хүүхэд үзэж эмчилж, 50,000 хүүхдэд чих, хамар хоолойн хагалгаа хийж, 98,9%-ийн үзүүлэлттэй эмчилсэн гэсэн тоог 10 жилийн өмнөх тэр тодорхойлтоос уншаад цочих шиг болж билээ. Ээж маань хийсэн ажилдаа бүртгэл, судалгаа, анализ дүгнэлт хийдэг байсан учраас энэ тоо бэлэн байжээ. -Нялх, нярай хүүхэд эмчлэх амаргүй. Том хүнтэй адилхан өвчин, зовлонгоо хэлж чадахгүй. Тасралтгүй л уйлна. Тиймээс мэргэжлийн өндөр ур чадвар, мэдлэг шаарддаг онцлогтой гэж ээж маань тодотгодог. Одоо ч хүртэл, тэр үеийн "өвчтөн" хүүхдүүд, өнөөдрийн өвөө эмээ нар ээжийг минь санаж, сурч, үр ачаа үзүүлсэн хэвээр. Саяхан бас нэг 16-17 настай охин ирж үзүүлсэн байдаг. - Эгч нь бололтой нэг эмэгтэй, - Гэнэт хэлгүй болчихлоо. Огт ярьж чаддаггүй. Хэд хэдэн эмнэлэг орлоо. Үр дүн алга гэж хэлээд ээжид үлдээгээд, эргэлзэнгүй гарсан байдаг. Түүнийг ээж маань тэр дор нь эмчилж, хэл оруулсан байдаг. Тэгээд орхиод гарсан эгчтэй нь утсаар яриулсан гэж ээж минь хуучилсан. Ийм л буянтай хүн дээ.

Мэргэжлийнхээ оргилд гарсан ийм мэргэжилтэн дээ, ээж минь. Гандангийн буюу Хүүхдийн эмнэлэгт ажиллаж байхдаа, гэртээ бүтэн 7 хоног хонож байхыг нь бид үзээгүй. Нэг бол эмнэлгээс машин ирнэ, үгүй бол өвдсөн зовсон хүн хүүхдээ үзүүлэхээр шөнө дөлөөр ч гэсэн аваад оддогсон. Би ч гэсэн залуу байхдаа, хүүгээ алдлаа гэж сандарсан. Учраа олохоо больсон. Найдвар тээж ирсэн Баянзүрх дүүргийн эмнэлгийн жижүүрийн эмчээс, - Танай хүү найдваргүй болсон. Одоо аав, ээжийгээ дууд гэсэн хариу сонсоод, эхнэр бид хоёр арга мухардсан. Ээж минь хар хурдаараа ирээд, хадмын унаагаар хүүг минь Эх нялхсын төвд шилжүүлэн, эмчилгээ хийж, амийг нь аварч билээ. Баянзүрх дүүргийн эмч хүүг минь нас барсан л гэж бодсон байх. Бид тэр эмчтэй эргэж уулзаагүй. Харин миний хүү эмээдээ сэтгэлийн өртэй. -Мэдлэг, мэргэжлээс гадна, бусдыг гэх хүнлэг сэтгэлтэй байх ёстой гэж эмчийн мэргэжлийн онцлогыг ээж минь тодорхойлдог. Ээж минь, одоо ч гэсэн хүн арддаа гараа сунгасан хэвээр. Ялангуяа бямба, ням гарагт, дуудлагатай гээд хот орчих. Олон жилийн мэдлэг, туршлага дээрээ түшиглэн, чихний хэнгэргийг нөхөх эмчилгээг, энгийн эмчилгээгээр орлуулах нээлт хийсэн. Түүнийг нь "тоосон" байгууллага алга. Ээж маань ч хөөцөлдсөнгүй. Ээж маань үүнийгээ эмчилгээндээ хэрэглэсээр, үр дүнгээ өгсөн хэвээр. Хагалгаа хийлгүйгээр чихний хэнгэрэг нөхөх боломжтой гэдгийг ээж маань баталсан. Харин албан ёсоор энэ нээлтийг Монголын анагаах ухаан баталгаажуулаагүй хэвээр. Хэн нэг нь үүнийг аваад явбал, ээж минь үгүй гэж хэлэхгүй. Би ийм л ээжтэй.Ах, дүү тавуулаа бид ээждээ хайртай, ээжээрээ бахархдаг. Аав минь нэг л зүйлийг сургасан. "Баатар эр нэг суманд, баян хүн нэг шуурганд" гэдэг юм. Тиймээс эрдэм боловсрол эзэмш, эрдэмтэй, номтой хүн бол гэдэг байв. Аав маань ээжтэй минь 55 жил ханилаад, тэнгэрийн орныг зорьж билээ. Хүүхдийн мэс засал хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулаад ээжийнхээ тухай хэдэн мөр буулгалаа. Ээжийн тухай бичих амаргүй юм. Ах ,эгч, дүү нар минь, өршөөгөөрэй.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Ёстой мундаг эмч 2016-09-12
Зочин:Талархаж явдаг шүү, эмчээ 2016-09-12
Зочин:Утасны дцгаарыг нь мэдэх хүн байна уу? Эмчтйэгээ холбогдоё 2016-09-12
Зочин:Байна. 88667136 2016-09-12
Зочин:88667135 шүү. Энэ зөв дугаар нь 2016-09-12
Зочин :Эмчилгээ хийж байгаа болов уу 2016-09-12
Зочин :Үзлэг хийж байгаа. 7 хоногтоо захиалгаар 3 өдөр ажилладаг. 2016-09-12
Зочин:Эмчдээ баяр хүргэе 2016-09-12
Туяа:хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй сайн эмч,Лиза эмчдээ баяр хүргэж эрүүл энх урт удаан наслахыг ерөөе 2016-09-12
Туяа:хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй сайн эмч,Лиза эмчдээ баяр хүргэж эрүүл энх урт удаан наслахыг ерөөе 2016-09-12
zochin :bi hvvhed baihdaa emchlvvlj baisan mundag emch 2016-09-12
zochin :mundag emchshvvdee bi hvvhed baihddaa emchilgee hiilgej baisan gawyat boloh hvn shvvdee 2016-09-12
Ganaa:Minii bagsh Tsend ch gesen augaa bagsh bsn daa Namaig 1 udaa "manai Liza deer ochood ir"geed ajil deer n yum hurgej ugch bilee Xuurhun jijigheen emch bsn Xeveere l bn. 2016-09-12
Enkhjargal:Hairt egchdee bayar hurgej nasaaraa zutgesen buyantai uilst ni ulam ih amjilt, urt nas, udaan jargalig huse. 2016-09-13
иргэн:хүүхдүүдээ сайхан өсгөж хүмүүжүүлжээ.Ц.Энхбат,Энхтуяа хоёрыг нь мэдэхийн байна,манай 5-р сургуулийн онц сур****тан сурагчид байсан.Ээжид нь баяр хүргэе,эрүүл энх байж урт наслахын ерөөл дэвшүүлье 2016-09-14
Zochin:Liza emchiig odoo hurtel eej aav maani yaridag.mundag sain setgeleesee emch hun gedeg.namaig baga baihad muudaj baisan chihiig sonsgoltoi bolgoson achtan emch.Liza emch dee bayar hurgeye.tanyg achyg deedelen gunee hundetgej yavdag shuu.my saihan emch ta eruul saruul baij urt udaan naslaarai. 2017-04-08
хасчулуун:Том хүнд эмчилгээ хийх болуу? 2018-07-21
Дэлгэр:Ямар буянтай эмч вэ. Яаж уулзаж эмчлүүлэх вэ. Хаана үздэг юм болдоо. 2018-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?