
Нутгийн 34 хувьд дунд зэрэг, 15 хувьд бага зэрэг хүндрэл гарах бол 5 хувьд хүндрэлгүй байх төлөвтэй гэжээ. Төлөвийг газрын болон хиймэл дагуулын ажиглалт, ган, зуны бэлчээрийн байдал, 2026–2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, цасны зузаан, агаарын температур, хур тунадасны төлөвт үндэслэн гаргасан байна.
Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх нутаг, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим хэсгээр хүнд, маш хүнд нөхцөл үүсэх төлөвтэй тул орон нутаг, малчид та төлөв мэдээг тогтмол дагаж, хариу арга хэмжээгээ урьдчилан бүрэн бэлтгэхийг хүрээлэн анхаарууллаа.