
Тоосны ширхэгүүд хоорондоо үрэлцэж цэнэг хуримтлагдан, улмаар сантиметрийн хэмжээний цахилгаан нум үүсгэсэн нь Дэлхий дээрх статик цэнэгийн цохилттой төстэй аж. Цэнэг алдагдлын ихэнх нь хамгийн салхитай үед, 16 нь тоосон хуй салхины үеэр бүртгэгджээ.
Энэ нээлт нь Ангарагийн агаар мандлын хими, уур амьсгал, амьдрах боломжтой эсэх, цаашдын робот болон хүний экспедицийн аюулгүй байдалд шууд хамаатай гэж судалгааг ахалсан эрдэмтэн Батист Чидэ мэдэгдсэн байна. Цахилгаан оч нь тоног төхөөрөмж болон ирээдүйн сансрын нисгэгчдэд эрсдэл учруулж болзошгүйг мөн анхааруулжээ.