
Есдүгээр сараас хойш 61–108 сая төгрөгийн цалин амласан зарууд цацагдаж, цагдаа хоёр гомдлыг бүртгэж, хилээр гарах гэж байсан гурван хүнийг зогсоож, есөн цахим хаягийг устгуулсан байна. Хоёр дахь гомдлын иргэн арваннэгдүгээр сарын 8-нд Эрхүү рүү шууд ниссэн бөгөөд түүнийг буцаан авчрахаар ажиллаж байгаа аж. Яамны мэдээллээр найман иргэнийг арваннэгдүгээр сарын 18, 21-нд эх оронд нь буцаасан бол зургаан иргэн Орост байгаа, нэг иргэн дайнд амиа алдсан, нэг иргэн олзлогдсон гэх мэдээлэл байна.
Иргэд та уншиж, ойлгож чадахгүй байгаа гадаад хэл дээрх ямар ч баримт бичигт гарын үсэг бүү зураарай. Хамаатан садан нь ийм замаар явсан бол баримт бичгийн хуулбарыг Гадаад харилцааны яаманд өгөхийг анхааруулж байна.