БАГШЛАХ ЭРХИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2018-02-21  

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 2-р сарын 19-ний өдөр эхэлжээ. Бүртгэл сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд  бүртгэлийг http://shalgalt.itpd.mn хаяг дээр авч байна.

Багшлах эрхийн шалгалтанд:

  • Багш мэргэжлийн бакалавраар их, дээд сургуулийг шинээр төгсөгч 
  • Багш мэргэжлийн бакалавр эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан хүмүүс
  • Багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдах боломжтой юм.

Шалгалтад бүртгүүлэх материал:

  1. Багш мэргэжлийн бакалаврын  дипломын сканердсан файл /Хэрэв багш бус мэргэжлээр төгссөн бол багшийн мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөрвөх сургалтын дипломоо хамт хавсаргана.Мөн өмнөх мэргэжлийн бакалаврын дипломын мэдээллийг оруулна./
  2. Шалгалтын хураамж 35,000 төгрөг төлсөн банкны хуулга, сканердсан файл. / Шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сангийн 100900015010 тоот дансанд шилжүүлнэ.  Хүлээн авагч дансны нэр: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Гүйлгээний утга: Овог, нэр, РД/  
  3. Цээж зураг файлаар

Анхаарах зүйлс 

  • Бүртгэлийн систем рүү оруулж буй файлын хэмжээ 5MB-аас хэтрэхгүй байх. Учир нь таны интернет удаан бол зурган мэдээлэл илгээгдэхгүй байх хүндрэл учирдаг.
  • Магистрын диплом оруулахгүй. Тиймээс заавал багш мэргэжлийн бакалаврын дипломоо оруулаарай.
  • Дипломын нүүр хуудас гэсэн хэсэгт дипломын хавтасны зураг оруулахгүй.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Түмэнцогтын Ганзориг:2018-2019 оны шинэ хичээлийн жилд СӨБ-ийн багшаар багшлах эрхийн шалгалтанд бүртгүүлэх гэсэн юм. Яаж бүртгүүлэх вэ? Би Сүхбаатар аймгийн 2-р цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилладаг. Энэ хавар "Газарчин" дээд сургуулийн "Эчнээ" ангийг хөрвөхөөр Бүлгийн багшаар төгссөн. Баярлалаа. 2018-07-10
Сүрэн:Цэцэрлэгийн багшаар ажиллах багшлах эрхийн шалгалт хэзээ болох вэ 2018-07-26
Д.МӨНХЗУЛ:САЙН БАЙНА УУ? ТАНЬД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.БАГШЛАХ ЭРХИЙН ШАЛГАЛТ ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ. 2018.07.04 2018-08-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?