НИЙСЛЭЛИЙН “ЦАСНЫ БАЯР”-Т ХАН-УУЛ ДҮҮРЭГ НЭГДСЭН ДҮНГЭЭР “ТЭРГҮҮН БАЙР” ЭЗЭЛЛЭЭ

2018-02-26  

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр “Цасны баяр” зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд /2018.02.24/ өдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж өнгөрлөө.

НИЙСЛЭЛИЙН “ЦАСНЫ БАЯР”-т Нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллага оролцсоноос нэгдсэн дүнгээр Хан-Уул дүүрэг баг хамт олноороо манлайлан “Тэргүүн байр” –ыг эзэлж, өргөмжлөл, цомоор шагнагдлаа. Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд хүлээн авлаа. Мөн өнгөрсөн онд нийслэлийн харьяа байгууллагуудаас шилдэг биеийн тамир, спортоор тэргүүлсэн баг тамирчдыг шагнаж урамшууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн 9 дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын албан хаагчид, нийслэлийн иргэд гээд 10 мянга орчим иргэд оролцсон байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?