ХИЛИЙН БҮСЭД МӨРДӨГДӨХ ДҮРЭМ ЖУРМЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СУРГАЛТ БОЛНО

2018-03-22  

Монгол Улсад төмөр замаар нэвтэрч буй зорчигч, жуулчдыг олон улсын галт тэргэнд Монгол Улсын төрийн тусгай чиглэлийн байгууллагууд салбар тус бүрийн хууль, тогтоомжийн хүрээнд шалгадаг. Олон улсын галт тэргээр зорчиж буй гадаад дотоодын иргэд мөрдөгдөх дүрэм журам, хууль тогтоомжийн талаар мэдээлэлгүй байдгаас зорчигчийн эрх зөрчигдөх асуудлууд гардаг. Тиймээс гадаад дотоодын жуулчдын аюулгүй, тав тухтай байдлыг хангах, мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын зорчигчдын суудлын галт тэрэгний үйлчлэгч нарт Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх сургалтыг  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Уг сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Олон улсын төмөр замын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор шат дараатай зохион байгуулагдах ажлуудын эхлэл юм

Сургалтаар Олон улсын галт тэргээр зорчиж буй зорчигчдийн зайлшгүй мэдэж байх зүйлс, зорчигч тээвэрлэгч төмөр замын ажилтнуудад тавигдах шаардлага, тээвэрлэгч зорчигчид ямар шаардлагыг хангуулсан байх болон нийтлэг гардаг зөрчил, дутагдлын талаар Хил Хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас холбогдох мэргэжилтнүүд сургалтыг явуулна.

Цаашид сургалтаар өгсөн мэдээллүүдийг нэгтгэж, зорчигчдын гарын авлага болгон монгол болон гадаад хэлээр хэвлүүлж, Олон улсын зорчигчийн галт тэргэнд байрлуулах аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?