Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 3-р улирлын амралт өчигдрөөс буюу баасан гаригаас эхэлж байна. Сурагчдын амралт дөрөвдүгээр сарын 1-ийг дуустал үргэлжилнэ.
Харин орон нутгийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх юм байна.
БСШУС-ын сайдын тушаалын дагуу нийслэл болон орон нутгийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Харин 3-5 дугаар ангийн амралт зургадугаар сарын 8-ны өдрөөс, 6-12 дугаар ангийнх зургадугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэх юм байна.