АНГЛИ ЦЭРГҮҮД ШИНЭ АВТОМАТ ХҮЛЭЭН АВЛАА

2018-04-12  

Английн цэргийнхэн "L1A1" загварын хуучин буугаа 1987 онд 5,56 мм-ийн "SA80" загварын буугаар шинэчилсэн билээ. Энэхүү "SA80" загварын автомат бууг дэлхийн дахинд явагдаж буй зэвсэгт мөргөлдөөн, байлдааны ажиллагааны туршлага сургамж, байлдааны буудлага, ашиглалтын байдалд үндэслэн 10 жил тутам шинэчлэж шинэ хувилбар бүтээж байв. 

2018 онд английн цэргүүд "SA80А3" загварын шинэ бууг зэвсэглэлд хүлээн авч ашиглаж эхэллээ. Английн явган цэргийн гвардын гранат шидэгч нэгдүгээр батальоны цэргүүд шинэ загварын автомат бууг хүлээн авсан тухай бичлэг гарчээ. "SA80A3" шинэ буу нь өмнөх загваруудыг бодвол газартай илүү ойртсон бүдэг өнгөтэй болсон ба энэ нь цэргүүдийн дүрэмт хувцастай зохицож байгаа гэнэ. Мөн бууг зурагдах болон зэврэлтээс хамгаалсан тусгай бүрхлэгээр бүрсэнээс гадна бууны урт хэсэгт хялбар салгаж авах боломжтой олон зориулалтын бариул суулгаж өгчээ. 

Мөн автомат бууны гол төмөрийг маш хялбархан салгаж, солих боломжтой болгосноос гадна хамгийн гол нь бууны цэц, тусгалын нягтралыг эрс сайжруулж чадсан зэвсэг болсон байна.

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?