Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

“ЭВ НЭГДЛИЙН ТӨЛӨӨ” ЖАГСААЛ БОЛЖ БАЙНА

2016-03-30  

“Жудагт Монгол” холбооноос “Эв нэгдлийн төлөө” цуглааныг ялалтын талбайд зохион байгуулж байна. Уг цуглаанд Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Ахмадын холбоо зэрэг 50 гаруй төрийн бус байгууллага оролцож байгаа юм. Цуглааныг нээж МоАХ-ын тэргүүн Х.Баттулга, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Г.Уянга нар үг хэллээ.

Жагсаалд оролцогчид, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж саналыг машинаар тоолохгүй байх, Монгол улсыг түүхий эд хангагч биш үйлдвэрлэгч орон болгох, баялгийг тэгш эрхтэйгээр хүртээмжтэй хуваарилах, эх хүүхдийн амьдралын баталгааг хангах, нийгмийн үйл ажиллагаанд иргэний оролцоо хяналтыг баталгаажуулах, цөмийн хаягдалгүй бүс нутаг болохыг шаардсан уриа лоозон барьжээ.

Мөн “Жудагт Монгол” холбоонд эвлэлдэн нэгдсэн холбоодын төлөөллүүд удахгүй болох сонгуулиар зөв сонголт хийж, жинхэнэ эх оронч, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, үндсэрхэг үзэлтэй хүмүүсийг сонгохыг уриалж байлаа. Цуглааны дараа ерөнхийлөгч, улсын их хурал, засгийн газарт хандан ирэх сонгуулийг шударгаар явуулах, сонгуулийн хуулийг өөрчлөх буюу 28 хүнийг намын жагсаалтаар гаргахыг болиулах, сонгогчдын саналыг хар машинаар тоолохыг зогсоох зэргийг шаардсан бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ.

 

 

 

А.САЯН

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Erdenechimeg galzuu:Erdenechimeg galzuu iluudsen baina 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?