ГАНЖУУР, ДАНЖУУРЫГ ХАЛЬСАНД БУУЛГАН ХАДГАЛЖЭЭ

2018-05-03  

"Үндэсний бичиг үсгийн баяр"-ын хүрээнд Үндэсний архивын газар, Монгол маркийн музей, Соёлын өвийн төв хамтран "Дүрс дуу авианд шингэсэн соёлын баримтат өв" үзэсгэлэнг Үндэсний төв номын санд дэлгэлээ. Үзэсгэлэнд анхны маркийн дээжис, цаасан дээрх эртний бичмэл, чулуун дээрх бичээс, фото зураг, дуу бичлэгийн болон дүрс бичлэгийн хальс, олон боть ном гэсэн нэр төрлийн түүхийн чухал баримтууд багтжээ. Эдгээрийг дэлгэн тавьсан нь монголчууд бидний туулж өнгөрүүлсэн амьдрал ямар хэлбэрээр баримт болж үлдсэнийг хүмүүст харуулах зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцлов. 

МОНГОЛ ШУУДАН КОМПАНИЙН МАРК, ҮНЭТ ЦААСНЫ ХЭЛТСИЙН ДАРГА Б.ДАМДИНБАЗАР: ЗАХИДАЛ ХАРИЛЦААНЫ СОЁЛ АЛДАГДААГҮЙ

Марк нь 1840 оны тавдугаар сарын 1-ны өдөр Англи улсад анх үүсч байсан түүхтэй. Манай улсад маркыг 1924 онд Мандалын Бат-Очир гэдэг хүн анхны загварыг санаачилж, Шанхай хотод 650 мянган ширхэгийг хэвлүүлж байсан гэдэг. Өнөөдрийн байдлаар 1033 сэдвийн 4000 гаруй маркийг гүйлгээнд гаргаад байна. Марк нь олон дахин хэвлэгддэг зүйл биш учраас цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэтэй болдог. Интернэт орчин хөгжсөнөөр хүмүүс захидал харилцаанаас хөндийрч эхэлсэн. Гэхдээ захидал харилцааны соёл гэдэг зүйл алдагдаагүй. Харин ч сүүлийн үед маркны хэрэглээ нэмэгдэж эрэлт өсч байгаа юм. Долоо хоног бүрийн ням гаригт марк цуглуулагч нар "Туул" ресторанд уулзаж маркаа солилцдог. Бид маркаа бүх төрлийн аргаар борлуулж байна. Бүх аймаг сумдаас захиалга авч, бэлэг дурсгалын зүйл болгон худалдаалдаг. Мөн төв шуудан дээр байнгын кассын борлуулалт хийхээс гадна гааль дээрх татваргүй барааны дэлгүүрээс ч марк худалдан авч болно.

АРХИВЫН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС 14 ТӨРЛИЙН ТЭЭГЧТЭЙ БАРИМТЫГ ДЭЛГЭН ҮЗҮҮЛЛЭЭ

Архивын үндэсний төвөөс дэлгэсэн соёлын биет өвийн хамгийн сонирхолтой нь Ганжуур, Данжуурыг негатив хэлбэрээр буулгасан хальс байсан юм. Ингэснээр бурханы номыг аудио хэлбэрээр сонсож болох боломжтой. Өмнө нь 2016 онд Ганжуур, Данжуурыг хэвлэмэл хэлбэрээр нь ШУА-д хүлээлгэн өгч байжээ.

Хадан дээр сийлсэн бичгийг 33 ширхэг гэрэл зураг болгон бүтээсэн зургийн цомог

"Мянган дурсгалт Орхоны хөндий" баримтат кино 1974 он.

Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг "Ганжуур", "Данжуур"-ыг негатив хальсанд буулгасан хэлбэр.

 

 

М.БААСАНДЭЛГЭР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?