ОЮУТНУУДАА, “СҮХБААТАР”- ЫН ТАЛБАЙ ХОГИЙН ЦЭГ БИШ

2018-05-05  

Хавар цаг ирж их дээд сургуулийн хонхны баярууд хэдийн эхэлжээ. Шинэхэн костюмтай цэмбэгэр залуус, дээл хувцсаараа жигдэрсэн бүсгүйчүүдээр гоёж Сүхбаатарын талбай дээр сүр дуулиантай баярлаж харагдана. Хэдий жил бүр хонхны баяр тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг салбар яамнаас гаргадаг ч дагаж мөрддөг сургууль нь ховор.

Хонхны баяр биш “Эрдмийн баяр” гэж нэрлэн хүлээн авалт, амралт зугаалга хийхгүй даруухан тэмдэглэх шийдвэр гарч байсан удаа бий. Гэхдээ энэ нийгмийн хүмүүс хонхны баярыг лонхны баяр гэж хүлээн авдаг гэдгийг нуух юун. Төгсөлтийн, эрдмийн, хонхны, лонхны гээд аль ч нэрээр нэрлэсэн одоо ч дүүрч.

Их дээд сургуульд бүрэн төлөвшиж ирээдүйн шинэ боловсон хүчин болох залуус ёс зүйтэй, эмх замбараатай баярлаж сурмаар. Мэдээж хамгийн том жишээ бол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай дээр архи ууж, тамхи татаж, шүлс, хогоо зах замбараагүй хаяж байгаа төгсөгчид. Хогоо хогийн саванд хаях наад захын ухамсаргүй хүмүүс диплом авч, түүнийгээ тэмдэглэх нэртэй Сүхбаатарын талбайг хогийн цэг болгосоор. Дээд боловсрол эзэмшсэн боловсон хүчнүүд баяраа тэмдэглэж дууссаны дараа ТҮК-ийн ажилчид түүнийг нь цэвэрлэнэ. Оюутны дөрвөн жил номын дуу сонсож, зөв хүн болж төлөвшсөн төгсөгчдийн уусан архины шил, тамхины иш, цаасан аяга, цэцгийн баглааны хогийг эцэг эх шиг нь хүмүүс цэвэрлэдэг сонин үзэгдэл манай орноос өөр хаана ч байхгүй. Жишээ сонирхуулахад Хятадын Шанхай хотын оюутнууд сургууль дээрээ өдөр тутам өмсдөг энгийн хувцасан дээрээ төгсөлтийн хувцас өмсөж зургаа татуулаад, төгсөгч нарт зориулсан урлагийн тоглолтыг үзээд л болдог байх нь.

Хэрэв хүсвэл оройдоо ангиараа нийлж шорлог идэж болдог ч оюутнууд нь нэг их ач холбогдол өгдөггүй. Мөн Япон улсын Фужитагийн анагаахын их сургуулийн оюутнууд хамгийн сүүлийн шалгалтаа өгөөд долоо хоногийг ямар ч хичээл хийхгүй өөртөө зориулдаг байна.

Төгсөлтийн баярын өдөр сургуулиасаа диплом ромбо зэргээ гардан аваад, малгайгаа шиддэг. Оройн үдэшлэг дээр шагнал, ажлын байрны санал гардуулдаг. Түүний дараа улсынхаа үзэсгэлэнт газруудаар 3-5 хоног аялдаг байна. Энэ нь төгсөлтийн баярын утга агуулгыг жинхэнэ утгаар нь ойлгон мэдэж, ач холбогдлоо үүрэг хариуцлагаар үргэлжлүүлж байдаг ухамсарт, боловсролтой ирээдүйн иргэд болж буй гийн том илрэл гэлтэй.

Харин манай монгол оюутнууд шиг улсынхаа төв талбай дээр наргидаг “том” хүмүүс хаана ч байхгүй.Төгсөлтийн баярыг цагаан сар, улсын наадмын дайтай тэмдэглэнэ. Мэдээж амьдралд ганцхан удаа тохиох баяраа мартагдашгүй сайхан тэмдэглэж болно. Харин архи дарс уух газар олдохгүй байгаа юу гэлтэй улсынхаа “төв” талбай дээрээ шоуддаг ухамсаргүй ирээдүйн сэхээтнүүдэд хандан хэлэхэд “Сүхбаатарын талбай хогийн цэг биш шүү”.  

 

М.БААСАНДЭЛГЭР
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?