УЛААНБААТАР ХОТОД ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА

2018-05-14  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт Хог хаягдлыг дахин боловсруулж, Эко-Паркийн дэд бүтцийг байгуулж, хог хаягдлын менежментийг сайжруулна гэж заасан.

Морингийн  давааны хогийн цэгт ландфил үйлдвэр байгуулах, барилгын болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж байгуулах төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал энэ оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн билээ.

Улаанбаатар хотод ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН дахин боловсруулах үйлдвэр БАРИНА undefined

Тэгвэл энэ ажлын хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Юрген Ригтеринк, МУ-ын Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон Нийслэлийн Заса гдаргын орлогч П.Баярхүү нар "Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг  шинэчлэх төсөл"-ийн зээлийн гэрээ болон төсөл хэрэгжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаа нь Йорданы Хашемын Хаант улсын нийслэл Амман хотноо болж өнгөрлөө.

Улаанбаатар хотод ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН дахин боловсруулах үйлдвэр БАРИНА Arslan.mn

ЙОРДАНЫ НИЙСЛЭЛ АММАН ХОТ, УЛААНБААТАР ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫХАА ЭХЛЭЛИЙГ ТАВЬЛАА 

Уг айлчлалын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нь  Амман хотын захирагч Юүсеф Шаварбехтэй уулзаж хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд хотуудын хамтын ажиллагааны эхлэл албан ёсоор тавигдсаныг ноён Юүсеф Шаварбех онцолсон юм. 

Улаанбаатар хотод ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН дахин боловсруулах үйлдвэр БАРИНА Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?