Засгийн газрын хуралдаанаар цалин, хөлс нэмэгдүүлэх асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулсантай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос аймаг, нийслэл, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагуудад хандан “Цалин нэмэгдүүлэхийн төлөө” ажил хаялтаа түр хугацаагаар завсарлуулах шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн байна.
Засгийн газар эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувьд хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагыг биелүүлэх эсэхээс дараагийн алхам тодорхой болох юм.
Засгийн газар 2018 оны аравдугаар сараас эхлээд төрийн албан хаагчдын цалин тэтгэмжийг нэмэхээр төлөвлөж байгаа билээ.