Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ХҮРТСЭН ХАМТ ОЛОН

2016-04-01  

Хамт олныхоо олон жилийн хөдөлмөрийг үнэлүүлнэ гэдэг миний хамгийн том амжилт гэж А.Цогцэцэг захирал хэлж байна. Энэ бол “Арьсны өвчин судлалын төв”-ийг 14 жил удирдсан түүний сэтгэлийн үг. Учир нь “Дэлхийн эмч нарын баярын өдөр”-өөр тус төвөөс 2 хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 3 хүн Алтангадас одон, 1 хүн Хөдөлмөрийн хүндэт медалийг хүртсэн юм. 

Удирдагч хүний амжилтын ард атгасан гар шиг чадварлаг хамт олон байдаг юм. Манай АӨСҮТ нь Эрүүл мэндийн яамны шууд харьяа эмнэлэг, төвүүдийн дотор сүүлийн 10 гаруй жилд 3 удаа нэгдүгээр байр, 3 удаа хоёрдугаар байр, 2 удаа гуравдугаар байр эзэлж, 2013 онд Монгол улсын хэмжээнд загвар эмнэлэг, 2012 онд эмнэлэг үйлчилгээндээ ISO 900:2008, MNS ISO9001:2010–ыг хэрэгжүүлэгч хамт олон зэрэг олон амжилтуудыг дурдаж хамт олноороо бахархлаа. “Арьсны өвчин судлалын төв” сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд нэрээ дуудуулж ижил мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, ОУ-ын нийгэмлэгүүдэд гишүүнээр элсэх зэрэг гадаад харилцаагаа жилээс жилд өргөжүүлэн ажиллаж байна. Анх 1926 онд “Арьс өнгийг эмчлэх төв” нэртэйгээр Улсын клиникийн төв эмнэлгээс салбарлаж байсан “Арьсны өвчин судлалын төв” энэ жил 90 жилийн ойтойгоо золгож буй.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?