МОНГОЛД 4.250 $-ЫН ШАГНАЛЫН САНТАЙ ТЭМЦЭЭН БОЛНО

2018-05-30  

Монголд анх удаа олон улсын балетын тэмцээн зохиогдох гэж байна. Энэ сарын 29-өөс 6 сарын 1 хүртэл явагдах уг тэмцээн БСШУСЯ-ны ивээл дор Монголын балетийн хөгжлийн сан, Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр УДБЭТ-тай хамтран зохион байгуулж буй юм.

Тэмцээн нь насны гурван төрлөөр, хоёр ангилалд зохион байгуулагдах ба нийт 7 улсын 10 хотын 80 гаруй хүүхэд өрсөлдөх юм байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МУГЖ Д.Алтанхуяг ажиллаж байгаа юм. Тэрээр “ОУ-ын тэмцээнийг монголдоо зохион байгуулна гэдэг маш олон давуу талтай. Тиймээс бид зохион байгуулалтыг дээд зэргээр хангах хэрэгтэй. Ядаж л хоосон суудал нэг ч байхгүй баймаар байна. Тэгэхийн тулд бид өдөр шөнөгүй хичээж байна” гэлээ.

Тэмцээний шагналын сан 4250 доллар буюу 10 сая төгрөг бөгөөд

  • ГРАН ПРИ- Цом, 1500$
  • Нэгдүгээр байр- Алтан медаль, 1500$
  • Хоёрдугаар байр- Мөнгөн медаль, 800$
  • Гуравдугаар байр- Хүрэл медаль, 500$ тус тус шагнах юм байна.

Балетын тэмцээн сүүлийн жилүүдэд зөвхөн оролцогчид хоорондоо өрсөлдөж хөгжихөөс гадна балетын алдартай компаниуд чадварлаг бүжигчдийг эрж олж, продюсинг хийдэг болоод байгаа. Сонгосон бүжигчинг ОУ-ын тэмцээнүүдэд бэлтгэж, гэр бүлийнхэнд нь тухайн улсад аялах боломж олгож, бүхий л талаар дэмжин хамтран ажиллахыг санал болгодог байна. Тиймээс энэ удаад бүжигчид хоорондоо өрсөлдөхөөс илүү өөрийгөө нээж, харуулах хэрэгтэй гэж зохион байгуулагчид хэллээ. Учир нь уг тэмцээнийг 9 орноос хүрэлцэн ирсэн мэргэжлийн шүүгчид шүүх бөгөөд тэд чадварлаг монгол балетчинг хайж байгаа юм байна.

ЛИ НА  - ХЯТАД УЛСЫН СЯМЭНИ ИХ СУРГУУУЛИЙН МАСТЕРИЙН ЗЭРГИЙН БАГШ, ПРОФЕССОР 

Тэмцээний шүүгчээр:

  • ПАК ЖЭ КЁН – ӨМНӨД СОЛОНГОС
  • НАДЯ САИДАКОВА –ГЕРМАН
  • КИКҮЧИ СО- ЯПОН
  • ЖҮ МИ СОН- ӨМНӨД СОЛОНГОС
  • ВАН ЯАН- СИНГАПУР
  • Д.ДАШЛХАГВА- МОНГОЛ
  • ИВАТА МОРИХИРО- ЯПОН
  • ТУРСИНБЕК НУРКАЛЕВ- БНКАЗАХСТАН
  • ЛИ НА- ХЯТАД зэрэг ОУ-д нэр хүндтэй балетийн багш, доктор профессорууд шүүх юм байна.

ОУ-ын тэмцээний тоо, чанар нэмэгдэхийн хэрээр гадны оролцогчид олширч, үүнийг даган аялал жуулчлал тодорхой хэмжээнд өснө гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.

 

 

 

О.НАНСАЛМАА

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?