МУИС-ИЙН ЗАРИМ БАГШ НАР ЗАХИРЛАА СОЛИХЫГ ХҮСЧЭЭ

2018-06-05  

МУИС-ийн багш ажилтнуудын төлөөлөл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой уулзлаа. Багш нар МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, оюутны дүн засдаг, багш ажилтан оюутнуудад дарамт шахалт үзүүлдэг гэдгийг хэлсэн байна. Мөн аудитын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн. МУИС-ийн одоогийн захирал Я.Төмөрбаатар нь захирлын үүрэг гүйцэтэггч бөгөөд энэ суудалд нэг жилийн турш сууж байгаа юм байна. Тиймээс сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг ахин явуулж, жинхэнэ захиралтай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тус сургуулийн багш нарыг төлөөлж доктор Г.Элдэв-Очир, дэд профессор, доктор Д.Дашдулам, доктор Д.Амартүвшин нар ийнхүү ярилаа. Энэ асуудалд МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газар анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн юм.

Анх багш нар оюутнуудын дүнг засдаг талаар тус сургуулийн хоёрдугаар курсийн оюутан, Оюутны холбооны дарга нь хэвлэл мэдээллээр ил тод хэлсэн байдаг. Тэгвэл энэ асуудал нь зөвхөн дүн засдагаар зогсохгүй олон асуудлууд байдаг гэж ийнхүү багш ажилчид нь холбогдох хүмүүст илэрхийллээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Энэ удирдлагууд нь адилхан үр хүүхдтэй эцэг эх хүмүүс бж арай л хүн чанаргүй юм. Хдн жил хөдөлмөрлөж арайхийж олсон эцэг эхийн минь хөдөлмөрийг хдхэн бичиг цаасаар үгүй хийнэ гэдг чинь юу гсн ч үг юм бэ дээ. Бидний эцэг эх ямар мөнгийг тариад ургуулаад бдаг биш дээ. Муис-н оюунтнууд Монголын ирээдүй нтр гоёдчихсон уриатай юм. Бүхий л цагт нэр нь цуурайтсаар... Анхандааа ууган сургууль, хамгийн шилдэг боловсон хүчинг бий болгодогоороо нэртэй бсан бол одооо ашиг мөнгөний төлөөх хуурамч сургууль болж бусдын хэл амны бай болж бгаагаараа нэр нь мөн адил цуурайтсаар! 2018-06-05
Oyutan:Oyutnii zovlol, Oyutnii holboogoo ylgaarai!! Mon 1r kurs bish 2 gan shuu 2018-06-05
Лозвой:МУИС ядаж үг хэл нь ойлгогддог захиралтай болохыг хүсч байна. Намын , тэр дундаа МАН-ын ШАХАА Монголыг устгах замд түлхэж байна 2018-06-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?