Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БУМ-ЯЛАГЧ ГЭДЭГ УИХ-ЫН ГИШҮҮНТЭЙ БОЛНО

2016-04-01  

Энэ удаагийн сонгуулиар ийм боломж түүнд бий. МНН намын жагсаалтаар 3-т жагсдаг нь түүнд давуу тал олгосон. МАХН-ыг сонирхохтой адил, МНН-ыг ч бусад намууд сонирхож байна. Тэр дэвшвэл, зөв тойргоо сонговол, гарах магадлал өндөртэй. Намаараа дэнчин тавиад жагсаалтад дээгүүр бичигдвэл, бас л шанстай. Бум-ялагч энэ удаа амьсгаагаа уужуухан авч болно. Түүнд олон боломж байна. МАХН, ХҮН нам гээд. Дээр нь эмэгтэйчүүдийн нам гарч ирсэн. МАХН-тай эвсэх ажлын хэсэг нь ажилдаа орсон. Гэвч бусад намтай эвсэх асуудал нээлттэй хэвээр гэж тэр дуулгалаа. Түүний хувьд эмэгтэй сонгогчдыг сонирхож эхэлсэн байна. Монголын идэвхтэй сонгогчдын 60-70% нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа түүний сонирхлыг ихээхэн татжээ. Тиймээс Монголын үндэсний эмэгтэйчүүдийн намтай тулж ажиллах болсноо хэвлэлийнхэнд дуулгалаа. Тэр ямартаа ч дангаараа орохгүй. Жижиг намууд эвсэхгүй бол сонгуульд сонгогдох магадлал тун бага гэдэг нь тодорхой. Тэгэхээр түүний нам эвсэх нь тодорхой. Бум-Ялагч бол Жаргалсайхан, Оюунтай адил намынхаа солигдошгүй даргаар ажиллаж буй нэгэн. Ийм нэгэн гишүүнтэй болоход ойрхон байх юм.

 

 

Тоймч Д. ЭНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дуяаа:За даа энэ бараг үнэний ортой таамаг байна даа. 2016-04-01
lu bold:xaxa 2016-04-01
Kkkkk:Ene orloo yu 2016-04-02
Зочин:мэдрэл муут, энэний нам гэж юу байсын, хувийн компани нь биз дээ. ямар ч эрүүл шинжгүй ийм намыг ямар нам гэдэг юм 2016-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?