Өчигдөр хөлбөмбөгийн ДАШТ-ний сүүлийн тоглолт болж ихэнх фанатууд шөнийн 2.00 цаг гэж унтсан болов уу. Тэгвэл ДАШТ-ний маргааш өглөө эрт лекц сонсохоор ирсэн залуусын тоо 200 хүрсэн гэвэл та гайхаж байна уу. Тэр ямар лекц байв гэж өөрийн эрхгүй сонирхож байгаа байх.
Дэлхийн технологийн ертөнцийн гол сэдэв болж, бүх улс тус асуудалд анхаарлаа хандуулах болсон. Манай залуучууд ч яаж хоцрох билээ. Энэ бол хиймэл оюун ухаан юм. МУИС-ийн номын сангийн хурлын танхимд болсон хиймэл оюун ухааны лекцэнд заал дүүрэн залуучууд ирж, англи хэл дээрх 2 илтгэлийг алга нижгэнүүлэн ташиж суусаар тархиа цэнэглээд гарлаа. Тус танхимд АНУ-ын судлаач, шинжлэх ухаанч ARTHUR SZLAM Мэдрэлийн сүлжээний графикийн богино заавар хэмээх илтгэлээ тавьсан юм.
Тэнд шагай орхиход автоматаар тоолдог программ бүтээсэн МУИС-ийн Математикийн тэнхмийн оюутан өөрийн туршлагаа хуваалцаж, энэ чиглэлийн ТББ-аас нэрэмжит шагнал хүртэл авсан юм.
Б.ХУЛАН