Өнөө өглөө /2018.07.31/ Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг 11.00 цагийн орчимд ажлын өрөөнд нь үл таних этгээд хутгалжээ.
Энэ тухай тус дүүргийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад цагдаа, түргэн тусламж ажиллаж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна. Амартүвшин нь одоогоор Цэргийн госпиталд яаралтай хагалгаанд орж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна.
Хэргийн газарт дүүргийн Цагдаагийн алба ажиллаж, түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явсан байна.
Хэрэг гарах үед тус Тамгын газрын байранд байсан иргэний хэлж буйгаар “Дээд давхарт гэнэт орилоон болж, пижигнэлдсэн. Хүн хутгалчихсан байна гэх дуу хадсан” гэж байлаа. Яг одоо цагдаагийнхан хэргийг үйлдсэн этгээдээс байцаалт авч буй аж. Тус этгээд нь 64 настай ахмад настан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.
Б.ХУЛАН