Б.АМАРТҮВШИНГ ХУТГАЛСАН ХҮН 64-ТЭЙ АХМАД НАСТАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

2018-07-31  

Өнөө өглөө /2018.07.31/  Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг 11.00 цагийн орчимд ажлын өрөөнд нь үл таних этгээд хутгалжээ. 

Энэ тухай тус дүүргийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад цагдаа, түргэн тусламж ажиллаж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна. Амартүвшин нь одоогоор  Цэргийн госпиталд яаралтай хагалгаанд орж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна.

Хэргийн газарт дүүргийн Цагдаагийн алба ажиллаж,  түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явсан байна.  

Хэрэг гарах үед тус Тамгын газрын байранд байсан иргэний хэлж буйгаар “Дээд давхарт гэнэт орилоон болж, пижигнэлдсэн. Хүн хутгалчихсан байна гэх дуу хадсан” гэж байлаа.  Яг одоо цагдаагийнхан хэргийг үйлдсэн этгээдээс байцаалт авч буй аж. Тус этгээд нь 64 настай ахмад настан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ. 

 

 

 

Б.ХУЛАН 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?