ЭНЭ НАМАР 9 ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ БАРИГДАЖ ДУУСНА

2018-08-02  

Энэ онд БСШУСЯ 181 тендер, төсөл хэрэгжүүлжээ. Үүнээс нийслэлд 47, хөдөө орон нутгуудад 81, Төрийн өмчийн бодлого зохицууулалтын газарт 59 ажлын эрхийг шилжүүлсэн байна.  Үлдсэн томоохон ажил буюу сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн ажилд яамнаас хяналт тавьж ажиллаж байгаа талаар тус яамны сайд Ц.Цогзолмаа хэллээ.

Энэ хичээлийн жилд есөн цэцэрлэг, гурван сургуулийн өргөтгөлийг хүлээн авч, ашиглалтад оруулах юм байна.  Үлдсэн цэцэрлэг, сургуулийн өргөтгөл, барилгуудыг 2019, 2020 оны хичээлийн шинэ жилд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр цэцэрлэгийн хүүхэд 100 хувь албанд хамрагдах боломж бүрдэнэ гэв. Өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх  цэцэрлэгийн цахим бүртгэлд нэг хоногийн дотор л гэхэд 39000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна.

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114.225 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа юм.

Нийслэл дэх эрх шилжсэн 47 ажил  нь 55 хувьтай явж байгааг салбарын сайд хэллээ.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
цэцэрлэг хүрэхгүй бйаа:худлаа ш дээ ****нууд ц 2018-08-02
said icheeche :tsutsusu yaanaa yah gej ulaan tsaim huadal yardag bnaa 2018-08-02
batgarav:[huu[hduudee tendee oruulg[gh boloogui ekhleed mongo harna naaduul chin 2018-08-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?