ЦАХИУРЫН ХӨНДИЙД МОНГОЛЫН ИДЕЙ ДЭЛГЭРЭХ АЛХАМ ЭХЭЛЛЭЭ

2018-08-02  

АНУ-ын баруун эргийн Сан Хозе хотод Цахиурын хөндий гэх алдартай газар бий. Энэ Цахиурын хөндий Silicon Valley нэрээр дэлхийд алдаршсан байдаг. Бидний амьдралыг өөрчилж, дэлхийг эзэгнэж байгаа аварга том технологийн компаниуд бүгд Цахиурын хөндийд нэг дор төвлөрч ажилладаг юм. Үндэстэн дамнасан том компаниуд тэнд л идей санаагаа уралдуулж, ирээдүйд хүн төрөлхтөн ямар технологи хэрэглэх вэ, өдөр тутам хэрэглэдэг гар утсыг яаж хөгжүүлэх вэ, цахим хэрэглээ хязгааргүй үргэлжлэх үү, хиймэл оюун ухаан дэлхийг өөрчилж чадах уу гээд л технологийн салбарын бүхий л гайхамшиг чухамдаа тэнд л дэлгэрч байдаг гэж болно.

Тэгвэл Цахиурын хөндийн гарааны бизнесүүдийг дэмждэг Blackbox connect хөтөлбөрт Монголын компанийн “erxes” платформын баг оролцохоор болсон гэдэг мэдээ дуулдаж байна. Энэ хөтөлбөрт дэлхийн 13 орны арав гаруйхан энтерпренер шалгарч оролцож байгаа бөгөөд манай Монголоос “Нью медиа” группийн захирал, “erxes” платформыг санаачлагч А.Мэнд-Орших оролцохоор болжээ. Тэгэхээр монгол залуусын шинэ санаа, шийдэл, технологийн бүтээл дэлхийд гарах алхам эхэллээ гэж дүгнэж байна. Манайх шиг мэдээллийн технологийн салбараа төр нь дэмждэггүй, ор тас хаячихсан, энэ салбар дээр түшиглэж хөгжинө гэж боддоггүй, бодлого боловсруулаагүй улсын хувьд монгол залуучууд өөрсдөө бор зүрхээрээ зүтгэсээр байгаад анхны шанг татаж чадлаа.

Silicon Valley-д гарааны бизнесийн компаниуд өдөрт хэдэн арваараа шинээр гарч ирээд, басхүү өдөрт хэдэн арваараа дампуурч байдаг өрсөлдөөний өвөрмөц, жинхэнэ хатуу талбар гэх.  

Монголын “erxes” Цахиурын хөндийд очоод амжилттай оролцвол Монгол руу хөрөнгө оруулалт татаж чадна. Үүнийг дагаад манайх руу хандсан томоохон урсгал шугам нээгдэх юм. Монгол залуусынхаа ур ухаан, авьяас, мэдлэг боловсрол, шинэ санаа, бизнесийн ололт амжилтыг үнэлэх мэдрэмж гоё байна.  

 

Ц.БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Rt:Delhiid garaad baih ni haa****a yum boon sur badruulah yuaa ene setguulchid. Zaluuchuudad amjilt 2018-08-03
зочин:монгол дахь раэлийн холбоотой эрдэмтэд хамтарч үндсэн хуулинд оюунлаг засгыг байгууляа 2019-10-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?