Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2018 оны 8-аар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авч байна.
Энэ нь Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг үндэлсэлэж буй юм.
Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын /Багшийн хөгжлийн ордон/ 501 тоот болон www.edub.edu.mn цахим хаяг, 70113039 утсаар авах боломжтой юм.