Улаанбаатар-Сайншандын чиглэлд явсан суудлын 286-р галт тэрэг энэ сарын 12-нд осолдсон юм. Уг асуудалд Зам, тээврийн хөгжлийн яамнаас гадна “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг хариуцлага хүлээх ёстой гэж олон нийт үзэж, шахаж шаардаж байгаа.
Тэгвэл УБТЗ-ын дарга Жигжиднямаа миний буруутай үйл ажиллагаанаас болсон тохиолдолд би хариуцлага хүлээнэ. Энэ хэрэгт би буруугүй учир ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөх бодолгүй байгаа гэсэн юм. Түүний тайлбарыг хүргэж байна. Галт тэрэг үүрийн 04:50 минутын орчим замаас гарч, зүтгүүр унаж, 4 вагон осолдсон энэ үйл явдал 20 хүрэхгүй минутын дотор болсныг эх сурвалжууд тодотголоо.
О.НАНСАЛМАА