ДАРЬ-ЭХИЙН ЗАМЫН АЖИЛ УС ЗАЙЛУУЛАХ СУВГИЙН АЖЛААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-08-24  

Өнгөрсөн сард орсон усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, нийт 4000 мкв авто зам эвдэрсэн бөгөөд авто замыг нөхөх ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Замыг засварлахын тулд эхний ээлжинд энхэл догол болсон газрыг хайрга, дайрга асган бэхжүүлэх ажил хийгдэж байгаа юм байна. Үүний дараа астфальт дэвсэж, нягтаршуулах ажил хийгдэнэ. Зам засварын ажилд нийтдээ 200 орчим сая төгрөг шаардлагатай бөгөөд энэ зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа аж.

Дарь –Эхийн замын ажлын явцын талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч даргаБ.Индрагаас тодруулахад “Анх энэ авто замыг барихдаа доогуур нь үерийн даланг хамт барьсан боловч энэ даланг нь таглаж шороо асган зөвшөөрөлгүйгээр 30-40 айл буусан байна. Долоон сард орсон усархаг борооны улмаас энэ хавийн авто зам усанд автан зам их хэмжээгээр эвдэрсэн. Мөн бүтээн байгуулалтууд өрнөж буйтай холбоотой барилга барьж буй аж ахуй нэгжүүдийн хүнд даацын авто машинууд зөвшөөрөгдсөн хэмжээнээс даацаа хэтрүүлж зорчдог нь зам эвдрэх бас нэгэн шалтгаан болсон. Өнгөрсөн хугацаанд авто зам, үерийн даланг таглаж буусан айл өрх, аж ахуй нэгжүүдийг нийслэл, дүүргийн газрын албанаас албадан нүүлгэн шилжүүлсэн. БХБЯ-ны захиалгаар үерийн далан, шуудууг сэргээн засварлах төслийн ажил хийгдээд явж байна. Тус зам нь 2010-2012 онд шинэчлэгдсэн. Тухайн үедээ үерийн ус зайлуулагчтайгаар ашиглалтад орсон тул авто замын гүйцэтгэгч компаниас өнөөдөр хариуцлага нэхэх боломжгүй. Харин үерийн даланг хашиж буусан айл өрхүүд, зам дагуу ажиллаж байгаа дугуй засвар, авто засварын газруудад хариуцлага тооцох ёстой. Энэ долоо хоногт бороо хур орохгүй бол засварын ажил хугацаандаа хийгдэж дуусна. Одоо ус зайлуулах сувгийн ажлууд ид хийгдэж байна. Дарь-Эхийн авто замын засварын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар НАЗХГ-ын хяналтан дор хийж гүйцэтгэж байгаа” гэсэн юм.

Дашрамд дурдахад шинээр тавигдсан авто замын эвдрэл гэмтэлд ихэвчлэн зөвшөөрсөн хэмжээнээс даацаа хэтрүүлж явдаг хүнд даацын авто машинууд, үерийн ам хааж зөвшөөрөлгүй буудаг айл өрхүүдээс болж авто зам ихээр эвдэрч, гэмтдэг байна.

ДАРЬ-ЭХИЙН замын ажил УС ЗАЙЛУУЛАХ сувгийн ажлаар үргэлжилж байна undefined

ДАРЬ-ЭХИЙН замын ажил УС ЗАЙЛУУЛАХ сувгийн ажлаар үргэлжилж байна undefined

ДАРЬ-ЭХИЙН замын ажил УС ЗАЙЛУУЛАХ сувгийн ажлаар үргэлжилж байна undefined

ДАРЬ-ЭХИЙН замын ажил УС ЗАЙЛУУЛАХ сувгийн ажлаар үргэлжилж байна undefined

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?