БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮҮХДИЙГ БЭЛТГЭДЭГ “ЖАРГАЛАН" СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2018-08-27  

Эх оронч, хүнлэг, БҮТЭЭЛЧ МОНГОЛ хүүхдийг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг “Жаргалан” цэцэрлэг 2006 онд байгуулагдсан дөрвөн салбартай нийт 80 гаруй багш ажилчидтай 1-5 хүртэл насны хүүхэд багачуудыг асрах хамгаалах, хүмүүжүүлэх болон СӨБ –ийн цогц сургалт явуулдаг. 


 
Манай цэцэрлэг нь Монголд анх удаа Герман, Канад Солонгос зэрэг ОУ-д хэрэгжиж буй дэвшилтэт хөтөлбөрийг туршин, Монгол хүүхдийн сэтгэхгүйд тохирсон, сургалтын аргазүй, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Сургалтын давуу тал: 
 
• Сургуулийн өмнөх боловсролын зургаан чиглэлийг хөгжүүлэх стандарт хичээлүүд орно. Шатар болон бусад төрлийн IQ хөгжүүлэх сургалтууд бий. 
 
• Мөн тухайн хүүхдийн онцлог, сонирхолд нийцүүлэн шатар, төгөлдөр хуур, бөмбөр цаасан урлал, зургийн дугуйлан хичээллэхээс гадна амьдрах арга ухаан,тоо тоолол, хэл соёл, мэдрэхүй, байгалийн ухаан, урлаг гоо зүй хичээлүүдийг явуулдаг. 
 
• Хүүхдийг өөртөө хяналт тавих, хөдөлгөөний дасгал, хүрээлэн буй орчныг танин мэдэх, ажил хийх дур хүсэл, хариуцлага, анхаарал, бие даасан байдал, эмх цэгцтэй үйл ажиллагаанд сургана. 
 
• Нийгмийн дунд биеэ зөв авч явах, харилцааны болон хүмүүжил төлөвшлийн хичээлүүд ордог.
 
• Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн үнэт зүйл, авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллана.

Багшлах боловсон хүчин: Нэг анги хоёр багштай, мэргэжлийн, туршлагатай багш нар ажиллана.
 
 Хоол: Өдрийн 5-6 удаагийн хоолтой. Хоолны материалыг тогтмол хугацаанд шинээр татан авдаг. Хүүхдийн хоолонд нөөцөлсөн, даршилсан бүтээгдэхүүн огт ашигладаггүй.


 
Төлбөр: Сарын 180.000- 220.000

Анги дүүргэлт: 15-20 хүүхэд
 
 Ажлын цаг: 07.30-19.00
 
Утас: 99279292  99054837  89898349

Хаяг:  “Шинэ Жаргалан” :Баянгол дүүрэг, 20-р хороо, Саппорогийн замын урд
 
“Жаргалан Цэцэрлэг”: Баянгол дүүрэг, 10-р хороолол, 3 дугаар эмнэлгийн замын урд
 
“Жаргалан-2” цэцэрлэг: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 21-р сургуулийн хажууд
 
“Жаргалан-3” цэцэрлэг: Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны хойно

Жаргалан үндэсний цогцолбор сургууль
 
Тус сургууль математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 1-р ангидаа элсэлт авч байна. 2-12 дугаар ангидаа цөөн тооны элсэлт авч байна.



Сургалтыг зөвхөн танхимд биш танин мэдэхүйн аялал, туршилт, төсөлт ажил гэх мэт олон хэлбэрээр явуулж, хичээлээс гадна хүүхэд бүрийн нуугдмал авьяас сонирхлыг нээн илрүүлж төгөлдөр хуур, морин хуур, гитар, бүжиг, шатар даам, IQ, хөнгөн атлетик, теннис, уран зураг, дизайны зэрэг олон сургалтуудаас сонгон суралцах боломжтой байдаг ''Жаргалан Үндэсний Цогцолбор'' сургуульд хүүхдээ суралцуулахыг урьж байна.

Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, соёлын солилцооны хөтөлбөрөөр Солонгос, Австрали, Тайван , Герман, Энэтхэг, Малайз зэрэг улсуудад сурагч солилцоо, аялал зугаалга, зуслангийн сургалтанд суралцах боломжтой байдгаараа бусад сургуулиудаас ялгаатай.

Жаргалан сургуулийн төгсөгчид ЭЕШ-д өндөр оноо авч дотоодын их дээд сургуулиудад элсэн суралцахаас гадна гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад 50-100% тэтгэлэгтэй суралцах өргөн боломжууд бий

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?