ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ СУРГУУЛЬ 2 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

2018-08-27  

Өнгөрсөн хичээлийн жилд 16 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жил 38 сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байгаа аж. Учир нь Нийслэлийн хэмжээнд гурван сургууль, 13 цэцэрлэгийн барилгыг буулгаж байгаа юм байна. Хичээл орох гэж байгаа энэ үед буулгаж байгаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хаана шилжүүлэн сургах болон үндсэн сургууль, цэцэрлэг нь хэзээ ашиглалтад орох талаар мэдээллийг Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ж.Гантулга бидэнд өглөө. Тэрбээр "НБГ-аас буулгаж байгаа сургууль цэцэрлэгт харьяалагдах хүүхдүүдийг ойролцоо байрлах сургууль, цэцэрлэгүүд рүү хуваарилсан байгаа. Буулгасан сургууль цэцэрлэгийн хүүхдүүд аль сургуулийн байранд хичээллэх талаар мэдээллийг тухайн сургууль цэцэрлэгийн удирдлагууд эцэг, эхчүүдэд өгөх үүрэг аваад ажиллаж байна.

25 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгахаар төлөвлөөгүй байсан хэдий ч МХЕГ-аас цэцэрлэгийн барилгын суурийн бүтцэд өөрчлөлт гарсан байгаа учраас барилга ашиглалтыг зогсоо гэсэн шийдвэр гаргасан. Үүний дагуу барилга ашиглалтыг зогсоож, хамран сургах тойргийн дагуу тус цэцэрлэгт хамрагддаг 130 гаруй хүүхдийг ойролцоох төрийн өмчийн цэцэрлэгүүдэд хувааж оруулахаар болоод байна.

2018-2019 оны улсын төсөвт сууж, буулгасан барилгууд ирэх хичээлийн жилд хүүхдүүдээ авна. Харин ХУД-ийн 75 дугаар сургуулийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барина. Тэдний зүгээс 75 дугаар сургуулийг 2020 оны есдүгээр сард хүлээлгэж өгнө гээд байгаа” гэлээ.

Мөн иргэдийн зүгээс мөнгө төлж хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулахаар болоод байтал тухайн сургууль цэцэрлэгийг нь нураасан талаар мэдээлэл тараад байгааг тодруулахад, "Хэрвээ төрийн өмчийн сургуульд хүүхдээ оруулахаар авлига өгсөн баримт байгаа бол яаманд мэдэгдээрэй" гэсэн юм. Үүн дээр салбарын сайд  нэмж тайлбар өгөхдөө "Хэн нэгэн ашиг хонжоо хайсан хүний хуурамч амлалтаас болж авлига өгснөөс шалтгаалан манай салбарын, багш нарын нэр хүнд унаж байна. Тиймээс энэ асуудал дээр баримт байвал салбарынхаа, багш нарынхаа нэр хүндийг сэргээх ёстой" хэмээсэн юм.

Ирэх хичээлийн жилд 20 гаруй сургуулийн өргөтгөл 140 гаруй цэцэрлэг ашиглалтад орж, төрийн өмчийн бүх ЕБС хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэж байгаа ч төрөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2021 оноос эргээд зарим сургууль гурван ээлжээр хичээллэх, цэцэрлэгийн орны тоо хүрэлцэхгүй байх төлөвтэй байгааг салбарын сайд хэлж байлаа.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Asuult:3 eeljeer hicheelleh surguuligui bolno geed l tsehelzeed baisan said guain amlalt yasan be? 2018-08-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?