ХҮҮХЭД ИХЭЭР ЗОРЧДОГ ГУДАМЖ ЗАМУУДАД СЭРЭМЖЛҮҮЛЭГ САМБАРУУД БАЙРШУУЛЖЭЭ

2018-08-31  

Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын зам орчны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, замтай ойр байрлах сургууль, хүүхэд ихээр зорчдог гудамж, замуудад осол, хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарууд байршуулах ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө өөрсдийн санаачлага, хөрөнгөөр Чингисийн өргөн чөлөө буюу 120-н уулзвараас Яармагын гүүр хүртэлх авто замд 10 цэгт, нийт 16 ширхэг сэрэмжлүүлэх самбарыг байршууллаа.

Эцэг, эх, жолооч та бүхэн Монголын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ аюулгүй байдлыг хангах ажилд оролцож, тэдэнд зөв үлгэр дууриал үзүүлээрэй. 

 

НЗЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?