МСҮТ-ИЙН ОЮУТНУУДЫН 70 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО

2018-09-05  

Засгийн газраас МСҮТ-ийн оюутнуудад сар бүр олгодог тэтгэлгийг нь эргүүлэн олгохоор шийдвэрлээд байна.

Тодруулбал, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн 2016 оноос хойш МСҮТ-ийн нийт оюутан, суралцагчдад сүр бүл олгодог 70 мянган төгрөгийн тэтгэлгийг нь түр зогсоогоод байсан юм.

Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот тогтоолоор байгуулагдаж мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцооны бүх байгууллагууд дээр ажилласан.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолын 8 дахь заалтад “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлгийн тооцоо, судалгааг хийн шаардагдах санхүүжилтийг төсөвт тусгах” гэсэн заалт тусгагдан батлагдсан юм. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал сэргэж, төсөв санхүүгийн хүндрэлийг амжилттай давж буй энэ цаг үед МСҮТ-ийн оюутан залуучуудад олгодог тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

МСҮТ-ийн оюутнуудад олгох 70 мянган төгрөгийн талаар тус салбарыг хариуцсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж буйгаар энэ жил 2018-2019 онд суралцах 40,0 мянга орчим суралцагчийн тоогоор 22-24 тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгах талаарх судалгаа, тооцооллыг Сангийн яаманд хүргүүлэн ажиллаж байгаа аж.

2017-2018 оны хичээлийн 35,831 суралцагч 85 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллежид элсэн суралцсанаас 2018 оны 06 дугаар сард нийт 24031 суралцагч мэргэжил ур чадвар эзэмшин төгссөн байна.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?