Өнөөдөр “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич асан, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн төрсөн өдөр ажээ. Түүний аав Ж.Төмөрсүх өөрийн фээсбүүк хуудаснаа ийн бичсэн байна.
"Хүүгийнхээ төрсөн өдөрт нь : Миний хүүгийн энэхүү ХӨЛС бол алдарт Тост, Тосон бумбын нурууг ард иргэдэд үлдээх, хайртай цоохор ирвэс, ижил дасал болсон аргаль, янгируудаа аврахын тулд асгаруулсан ясны, сэтгэлийн, ажилсаг чанарын ЭХ ОРОН Ч ХӨЛС байсан. Тийм ч учраас хүүгийн минь төрсөн энэхүү 04 сарын 06-ны өдөр Монгол улсын УИХ-ын БОХХАА байнгын хороогоор Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах асуудал хэлэлцэхээр цаг хугацаа давхцан тохиож байгаа нь их л учир тавилантай болж байна гэж ихэд бэлэгшээн нэг ч хүсэл зорилго нь биелэлээ олно гэж найдаж байна. Энэ нь Монгол төрийн, Монголын ард түмний том бэлэг болноо. Та бүхэн сэтгэлээсээ дэмжээрэй” гэжээ.