ХОТЫГ АЛДВАЛ БҮГДИЙГ АЛДАНА

2018-09-20  

Ийм уриа дор МАН-ын Нийслэлийн бага хурал хуралдах гэж байна. М.Энхболдын зүгээс Су.Батболдыг жинхлэх бодлоо нуухгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Туушин буудалд намын удирдлагуудын уулзалт ил тод болсон тухай зарим сайт бичиж байна. Бага хурлын гишүүдийг ѳѳрийн нэр дэвшигчдийн талд найдвартай татахын тулд 5-10 сая тѳгрѳг яригдсаныг Шуурхай сайт сѳхлѳѳ. Ѳнѳѳдѳр нэр дэвшигчээ шийднэ. Одоогоор Су.Батболд, Сумьяабазар гэсэн хоёр гол ѳрсѳлдѳгч ил болсон. Харин хотын дарга асан Ц.Батбаяр нэр дэвшиж ѳрсѳлдѳхѳд бэлэн буйгаа бас илэрхийлсэн. Ц.Батбаярын хувьд гишүүдэд тараах мѳнгѳ байхгүй цорын ганц нэр дэвшигч болж буй. Ямар ч гэсэн маргааш МАН нийслэлийн намын хорооны даргаа сонгох болно.

Хотын дарга Ц Батбаярын үед МАН-ын Нийслэлийн Намын Хороо маш хүчирхэг болсон гэдэг. Ерѳнхий сайд С.Баяр нийслэлийн намын хорооноос болгоомжилж, нѳлѳѳллийг бууруул гэж үүрэгдэж байсан түүхтэй аж.

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?