Үйлдвэрчний эвлэл тэмцэж, тэмцэж цалинг хэдхэн хувиар нэмдэг. Сүр дуулиан болж цалин нэмсний дараа өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг нь жам болжээ. Энэ жилийн хувьд ус, цахилгааны үнийг наадмын өмнө нэмсэн. Жилийн турш шатахууны үнэ 4- ч удаа нэмэгдсэн. Тэгвэл саяхнаас "Монсүү" компани цөцгийн тосныхоо үнийг 30 %-иар нэмсэн байна. -Өмнө нь 6500 төгрөгөөр ирдэг байсан. Саяхнаас үнэ нь нэмэгдэж 10,000 төгрөг болсон гэж Метромалл дэлгүүрийн худалдагч залуу тодотголоо. Ийнхүү ерөнхий сайдыг АНУ-д айлчилж, НҮБ-ын чуулганд оролцох зуур үндэсний компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг " дээш нь шидэж" эхэллээ.
Д.ЖАРГАЛ