ОХУ-Д ИНЖЕНЕРИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ ОЮУТНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

2018-10-03  

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Оросын Холбооны Улсын Роснефть компаний дэд ерөнхийлөгч Ю.И.Калининтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Оросын Холбооны Улсын ”Газрын тосны Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн хүрээнд жил болгон  Монгол Улсын  10 оюутан ОХУ-д инженерийн чиглэлээр суралцдаг. Шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс одоо суралцаж байгаа оюутны тоог нэмэгдүүлэхээр уулзалтын хүрээнд тохиролцлоо.

Инженерийн чиглэлээр ОХУ-д суралцах оюутныг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх хэрэгтэй гэсэн саналыг дэд сайд хүлээн авч, ажил хэрэг болгохоо мэдэгдлээ. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулна. 

 

 

 

Эх сурвалж : БСШУЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?