Ерөнхийлөгч П.Очирбатын " Тэнгэрийн цаг" дурсамжийн номыг англи хэл рүү орчуулан хэвлэсэн байна. Энэхүү ажлыг тухайн цагтаа Монгол улсад сууж байсан АНУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Памела Слуц хариуцсан байна. Нийслэлийн номын санд болсон уг номын нээлтэнд зохиогч П.Очирбатын урилгаар Монголын үе үеийн элчин сайд нар, тухайлбал С.Баяр, М.Энхсайхан, Алтангэрэл ( АНУ) болон ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нарын улс, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон байна.