ХҮН ХУВЦАСЛАХ БУЯНТАЙ АЖИЛ

2018-10-08  

“Миний ажлын өрөө” ээлжиm ярилцлагын зочноор 4 үе дамжсан уран хүмүүсийн залгамж болж яваа  “Уран гоо” үндэсний хувцас урлалын үүсгэн байгуулагч Д.Маргадын өрөөгөөр зочиллоо. 

Сайн байна уу? Таны ажлын өрөөнөөс торго бөс даавуу ундарч, уурын  индүүний эгэл үнэр ер  бусаар угтлаа. Та ойрд оёдол эсгүүр ихтэй байгаа юм байна.

Тийм шүү. Манай өрөөнд тавтай морил. Контрол.мн  “Миний ажлын өрөө”- нд зочноор орж байгаадаа итгэж чадахгүй байна. 

Ээлжит зочноор таныг онцолсон маань  та  4 үеэрээ үйлчин оёдолчин хийсэн Хөвсгөл аймгийн Дархадуудын үр хойч юм билээ?

Тийм ээ. Манай ээж, буурай нарыг гарын эв дүйтэй уран хүмүүс гэж нутаг усныхан маань андахгүй. Хурдан шаламгай нямбай урладаг бололхоор хөл дардаг байсан гэж ээж маань ярьдаг л даа. Энэ хүмүүсийн үргэлжлэл болж энэ л өрөөндөө торго даавуу эсгэж,  хайч зүү юугаан дэлгээд ажиллаж байхдаа хязгааргүй аз жаргалд умбадаг даа.

Та заавал оёдолчдын үргэлжлэл болох ёстой байсан юм уу? Өөр зүйлд дурлаж байв уу?

Нэг зүйлд ухаангүй дурлаж байсан шүү нээрээ. Хүүхэд байхдаа дээл оёдог хүн болно гэж ердөө бодож байгаагүй. Багадаа би чинь бүжиглэдэг байсан. СУИС-д орох мөрөөдөлтэй байлаа тухайн үед. Гэтэл ээж аав маань их л дуу муутай нэг их дэмжсэнгүй. Тэгээд л хувь заяа чиглүүлсэн юм байлгүй ШУТИС-ийн Оёмол бүтээгдэхүүн технологийн инженер мэргэжлээр төгсөөд л энэ өрөөнд үйлчин болчихоод сууж байна. Одоо бодоход зөв шийдвэр байжээ гэж боддог.

Оёдолчин хүн дараагийн эсгүүрийг зурж суух урам эрч хүчээ юунаас авдаг юм бол?

Бүтээл эзэндээ таалагдах л урам юм. Ер нь хүн хүн өөр ч өөрийн санаатай нийлэх зүйлс амьдралд ховор шүү дээ. Монгол үндэсний хувцасны онцлог бол нарийн хээ, нарийн дэг жаягтай эсгүүр шаарддаг  учраас  нягт нямбай байвал хүнд нь таалагдтал урлах болмжтой хувцас. Иймд долоо хэмжиж нэг огтол гэж гараасаа сайн эсгүүр гаргаж хүний бие сэтгэлд нийцтэл хий гэсэн үг болохыг өдрөөс өдөрт бүтээлдээ тусгаж сурч явна даа.

Та Европ хувцасны захиалга авдаггүй гэсэн, яагаад ?

Өнгө, хэмжээ, үзэмж цөм адилхан бас элбэг. Урдаас оруулж ирээд лангуу дүүргэсэн хувцасыг олон дээр олон болгож оёод сууж байна гэхээр надад хайран цаг санагддаг. Ийм захиалга аваад суувал амархан ч хөгжихгүй. Монгол хувцасны соёлын үрийг оёдолчин бид л таниулан сурталчилж, тарих ёстой гэж боддог. Цор ганц давтагдаагүй юм л аливааг сургаж, хөгжүүлдэг. Өнгөрсөн жил хийж байсан дээлээ хараад чамлах сэтгэл төрвөл энэ жил илүү сайн гүйцээхээ бодно.

Саяхан Ур ундрах ХХК-ийн захирал А.Алтантуяагийн ярилцлагыг уншсан юм л даа. Залуу оёдолчдод загварыг хэт эвдэхгүй байхыг анхааруулж байсан. Таны бодол?

Бусад хувцасны загварын чиг хандлага хаашаа, яаж ч эргэж болно.  Гэхдээ монгол хувцас яаж ч болох хувцас биш. Хэв загвар өөрчлөгдөж байгаа ч үндэсний хувцасныхаа нарийн дэг жаягийг бодож, анхны санааг алдагдуулахгүйг хичээж ажиллаж байгаа. Монгол хувцас урлалыг өндөр зэрэгт авч яваа эрхэм багш нар, үлгэр жишээ хүмүүсийн үгийг сонсож байж л тэдний зэрэгт очно. Санаж явахаар зүйл асуулаа, баярлалаа.

Дээл өмсдөг монголчууд эрүүл саруул аж төрж байжээ гэж боддог.  

Үнэхээр тийм шүү. Монгол дээлний хэсэг бүр биеийн онцлогт таарсан эм, эмчилгээ өгч байсан гэж хэлж болно. Бүгдийг нь тоочиж болох ч бүсний тухай хүмүүст ярьж өгөх их дуртай л даа. Бүс бүслэхээр нуруу цэх, нурууны суулт гэж өвчингүй л байж. Нурууны өвчлөл их байна шүү дээ.

Хүн хувцаслах буянтай ажил шиг санагддаг.

Буян байлгүй яах уу. Ялангуяа монгол хувцас урлах чинь буян билэгшээл хоёрын нэгдэл юм. Монголчууд эрт дээр үеэс хамгийн хүндтэй хүндээ дээлээ бэлэглэж, хамгийн эрхэм хүндээ дээлээ эсгэж оёж өгдөг байсан. Хамгийн анх ээждээ дээл эсгэж байлаа. Оёж дууссаны дараа ажилдаа гоёж очоод хөдөлмөрийн багш хүн учраас охиноороо жигтэйхэн онгирсон гэнэ лээ. Ур ухаан тэнцүүлэн байж хүнд хүргэдэг, бэлэглэдэг, билэгшээлтэй сайхан хувцас шүү, дээл гэдэг. Нэг хэсэг гадна дотны сөрөг соёлд хошуурсан ч эргээд монгол дээлээ өмсөж эдэлж сурч байгаа залуусыг харахад баяртай байгаа.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

СЭТГҮҮЛЧ: Ц.ТЭГШБУЯН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ:  О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ulzii:Mundag uhaantai ohinii vil ni hvrtel uran ymaa. Bayr hvrgie. Amjilt 2018-10-08
zochin:Mundag uram oediin bnlee. Amjilt hvsie 2018-10-08
margad:ta bugdedee bayrlalaa 2018-10-08
Shinee:mundag shv amjilt hvsie 2018-10-08
Сонор:зайлуул даа өвөрмонголчуудыг хятадууд үндэсний хувцасаа өмсөөд дуу хуур найр наадам аа хий бусдыг нь бил хийнэ гэсэн гэдэг Нэг хэдэн зууны өмнө өмсөж байсан навсайсан дээл гэдэг юмныхаа наана ццана гарцгаагаад хөгждөггүй ээ Наадахыг чинь монгол хүмүүс өмсөнө тэд маань хэд билээ Дэлхийд зориулж юм хий дээ Орц подволоор дүүрэн чам шиг мянга мянган ээжүүд бий дээ Бид зүгээр хятадын торгоны наймааг дэмжиж буй тэнэгүүд өөр хэн ч биш 2018-10-08
Nomin:Мундаг найздаа улам их амжилтыг хүсэн ерөөе 2018-10-09
Zorigoo:Za nziihaa ajil hudulmurt undur amjilt husiy...mundag shu 2018-10-09
gantumur:mundag shuu.amjilt uil ni ulam uran ajil uils ni udruus udurt usun devjij baig duu mini 2018-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?