ФЭНГ ШҮЙ БОЛ ЗӨВ АМЬДРАХ УРЛАГ

2018-11-06  

Азийн фенгшүй холбооны салбарын зөвлөх Э.Дөлгөөний өрөөгөөр бид зочиллоо.

Ажлын өрөөндөө урьсанд баярлалаа. Үүдээр ормогц үзэмжтэй олон янзын эд зүйлс угтлаа?

Манай азийн фэнг шүйгийн холбоо 2003 онд байгуулагдсан. Фэнгшүй гэдэг бол өөрөө амьдрах ухаан учраас  шашин шүтлэг, гүн ухаан философи, анагаах ухаан гээд бүх талын мэдлэгтэй байхыг шаарддаг. Фэнгшүйг хүмүүс  мөнгө дууддаг мэлхий гэдэг ч юм уу нэг өнгөц ойлголт байсан л даа. Түүний дараа Азийн фэнг шүйгийн холбоо байгуулагдаж эхний  ээлжинд судалгаанд ач холбогдол өгч ажилласан. Энэ судалгааг 2004-2007 оны турш хийсэн.  Азийн орнууд ялангуяа Япон , Солонгос улсад гар урлалын  үйлдвэрлэл хөгжсөн учраас фенг шүйг зэмсэг талаас нь хөгжүүлсэн байдаг бол, Герман Спани, Англи зэрэг Европын улс оорнууд барилга архтектур талаас нь хөгжүүлсэн учраас урлагийн сор бүтээлүүд барилга барилга уран зураг ихээхэн хөгжсөн тал бий. 

Фэнг шүй гэхээр хүмүүсийн дунд нэг төрлийн шашин гэсэн туйлширсан ойлголт их байдаг?

Ази болон бусад орны сүм хийдээр ороход хүн үзэхэд  түүх соёлын хувьд ч үзүүштэй, мэдлэг олгосон ховор нандин зүйлс элбэг байдаг. Түүнийг харж хүмүүс бахархан, амьдралын таашаалуудыг мэдэрч сэтгэлийн баясалд хөтөлдөг. Тэгэхээр фэнг шүй ч гэсэн цаг үе өөрчлөгдөж байна, аливаа зүйл дан ганц нэг урсгалд биш гэсэн санааг илэрхийлдэг. Жишээлбэл 70,80,90-ээд оны үед лам нарыг хүндлэн сүсэглэж байсан. Гэтэл орчин үед лам нар  утсаар ном  уншиж байх жишээтэй. Цаг үе өөрчлөгдөж байгааг нэг талаар харуулж байна шүү дээ. Тэгэхээр ламын дүр төрх,хоолойнд байна уу эсвэл уншиж байгаа номны хүчинд байна уу гэж бодохоор их сонирхолтой. Тэгэхээр хүний сэтгэл  яаж хандаж байна яг түүнтэй ижилхэн амьдрах ухааныг фэнг шүй гэж ойлгож болно.

Орос, Малайз, Азийн орнууд адилхан  фэнгшүйг хэрэглэдэг гэтэл хятадаас гаралтай мухар сүсэг гэж хүмүүс ойлгочихсон юм бол?

Нэгэн түүх ярихад 1970 онд Хятадын их газарт фэнгшүйг хэрэглэхийг хориглож байсан. Яагаад гэвэл 1974 онд Хятадууд Юнескогийн биет бус соёлын өвд энэ бол манай өв гээд бүртгүүлсэн байдаг. Яагаад гэвэл Хятадын хамгийн том соёлын урсгал буюу Дао г фэнгшүйгийн үндэс нь гэж үздэг. Фенгшүй бол арга билэг буюу орчлон ертөнцтэй зохицож амьдрах ухаан юм. Үүнийг л хятадаар нэр өгөөд  бүртгүүлчихсэн болохоор Хятад гэж ойлгоод, олон улсад энэ  нэршлээр газар аваад ийм ойлголттой болсон юм. Улс орон бүр хятал шиг онолоор нь тайлбарлаагүй ч гэсэн нэршлээр нь энэ бол амьдрах ухаан юм гэж нэрлэж ирсэн.

Үүнийг л ялгаж салгаж ойлгож  хэрэгтэй байх. Тэрний төлөө Азийн фэнгшүй холбоо ажиллаж байна. Мухар сүсэг мөнгө олох хэрэгсэл, хүний итгэл бишрэлийг хэт тоглох зэрэг энэ ойлголтууд фенгшүйг  судлаад үзэхээр аяндаа өөрчлөгддөнө. Манайхан их залхуу өглөө эрт босдоггүй мөртлөө мөнгөний модыг авч тавьдаг. Тэр мод танд юу ч өгөхгүй зөв газраа байрлуулчихвал  таны санхүүд,ажил үйлсээ бүтээх тэр урсгалд чиглүүлдэг,нөлөөлдөг болохоос мөнгө дуудахүй. Музейд сонирхож явтал  энэ зүйл анхаарал татсан л даа.Түүхэнд манай хаад ноёд  фэнгшүйг хэрэглэж дээдэлж байсан нь судлагдсаар байгаа. Энэ бол Богд хааны хэрэглэж байсан хэрэглэл юм. Бүрч чамин нарийн хийцтэй эд байгаа биз.

Номын булангаа танилцуулаач?

Одоогийн байдлаар би 8 ном бичсэн. Монголын нөхцөлд  хаус усан бассейн гэж ярихаар манай нөхцөлд тохирохгүй байгаа. Герман, Малайз, Оросын Фэнгшүйгийн мастеруудын бичсэн номнуудыг манайхан орчуулж зарж худалддаг. Гэхдээ орчин нөхцөлдөө тэр ном нийцэхгүй байгаа юм. Яаж айл болгон гаднаа худаг ухах юм бэ? Иймээс бид нар ярилцаж байгаад маш олон судалгаанууд хийж монгол хүний онцлог зан байдад таарсан фэнгшүйг хийх ёстой юм байна гэж ойлгосон. Яагаад өглөө болгон цайны дээжээ өргөх ёстой юм, эсвэл ёсгүй юм уу гэхмэтчилэн ялгаанууд байна. Монгол гэр дотор бурхан баруун хойд зүгт байх ёстой гэж бодоод байдаг үнэн хэрэгтээ баруун хойно хэзээ ч байрлуулж болдоггүй байх нь.

Эдгээр эд зүйлсээ хаана үйлдэврлэж, хаанаас татдаг вэ?

Хятад баримал, хятад сувинерээр бизнес хийдэг гэсэн ойлголтыг халж 3 жилийн өмнөөс  монголын фэнгшүй өөрсдөө эд хэрэгслээ үйлдвэрлэж эхэлсэн. Бид аль болох эдийн засгийн гадагш урсгалыг зогсоохын тулд өөрсдөө бүтээн үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж, ажилтай орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд ч хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Энд байгаа ихэнх зүйлсийг бид өөрсдийн гараар хийж бүтээж, хийх зүйлсээ ч ар араас нь төлөвлөсөөр байгаа.

 

 

СЭТГҮҮЛЧ : Ц.ТЭГШБУЯН 

ЗУРАГЧИН С.БАЯНМӨНХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ ?