УТААГ БУУРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭНД 50 ГАРУЙ ААН ОРОЛЦЖЭЭ

2018-10-11  

Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ.

Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны бохирдлын эх үүсвэр болж байна. Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн тар засгаас арга хэмжээ авах бус айл өрх, иргэн бүрийн оролцоо чухал юм.

Ялангуяа гэр сууцаа дулаалах, түлшний зарцуулалт багасгах, бохирдол бага, цэвэр технологийг ашиглах шаардлага тулгараад байна. “Бид нэг агаартай” үзэсгэлэнгээр байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулж байгаа юм. Үзэсгэлэнд төрийн 12 байгууллага, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж 50 орчим аж ахуй нэгж, төрийн бус байгууллагууд оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Бид “Аряа” ХХК-ийн “Хос Бортого” гэх утаагүй зууханд байрлуулдаг бортогыг онцлон хүргэх болно. 

 

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?