200 ЗАЛУУ АЯЛЛЫН ХӨТЧИЙН МЭДЛЭГТЭЙ БОЛНО

2018-10-16  

Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг НИТХ-ын Ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байна. Сургалтад хөтөч болох сонирхолтой 200 залуу хамрагдаж байгаа бөгөөд ирцээ бүрэн хангаж, сургалтыг амжилттай дүүргэсэн залуучуудад батламж олгох юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуучлалын төв болох” зорилтын хүрээнд  залуучуудыг түр болон тогтвортой ажлын байраар хангахаар энэхүү сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Оюутан залуучуудыг хөтчийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулснаар тэдэнд онол, практикийн мэдээллүүдийг өгөхөөс гадна санхүүгийн эх үүсвэрээ өөрсдөө бий болгоход нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм” гэж хэлэв.

Тус сургалт 5 хоног, нийт 15 цаг үргэлжлэх бөгөөд монгол ахуй, уламжлалт зан үйл, соёлын дархлаа, нийслэл Улаанбаатар хотын түүх, аяллын үед хөтчийн анхаарах зүйл, орон орны жуулчид ба дотоодын аялагчдын онцлог, жуулчны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? зэрэг сэдвээр залууст мэдээлэл өгнө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ ?