ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАРЪЯА АНГИ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧ НАР “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ”-ИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2018-10-16  

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас дүрмийг сурталчилж, таниулах чиглэлээр зохион байгуулж буй сургалтанд Цагдаа, дотоодын цэргийн харъяа анги байгууллагуудын алба хаагчдын 90 орчим хувь нь хамрагдаад байна.

Мөн бусад төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын ажилтан зэрэг иргэдэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж байгаа тул иргэн таныг мөн Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгыг уншиж судлахыг зөвлөж байна.   

ОРОН НУТАГТ НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРЧ, 2 ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧ, 8 ХҮН ГЭМТСЭН

2018 оны 10-р сарын 15-ны өдөр 17.47 минутанд Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Тахилтын даваа” гэх газар асфальтан замд T.Allex маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Б-н амь нас хохирч зорчигч 27-35 насны 3 хүн, 1 хүүхэд гэмтсэн, мөн тухайн өдрийн 20.00 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэн баг” гэх газар T.Landcruiser-100 маркийн автомашин T.Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 32 настай эрэгтэй Ө-н амь нас хохирч, зорчигч нарын 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тухайн аймгийн Цагдаагийн газруудад тус тус шалгаж байна.

Он гарсаар эхний 9 сарын байдлаар Хүний амь нас хохирсон 374 осол гарсан хэлбэрээр нь авч үзвэл 174 буюу 46.5 хувь нь онхолдох, 88 буюу 23.5 хувь нь мөргөлдөх, 94 буюу 25.1 хувь нь явган зорчигч мөргөх, зорчигч хэлбэрээр тус тус гарчээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?