ЖИЛИЙН ӨМНӨ НИЙТ ХҮН АМЫН ¼ НЬ ХОТОД СУУРЬШИЖ БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР ТАЛ ХУВЬ НЬ СУУРЬШИХ БОЛОВ

2018-10-16  

Монголд анх удаа дотоодын шилжих хөдөлгөөний цогц судалгааг хийжээ. Уг судалгааны дүнд дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгааг тогтоожээ.  

1989 онд хүн амын дөрөвний нэг хувь нь (26.8%) хотод оршин сууж байсан бол өнөөдөр нийт хүн амын бараг тал (47%) хувь нь оршин сууж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, 2010-2016 онуудад 126,143 хүн Улаанбаатарт албан ёсоор шилжин суурьшсанаар,  2017 онд нийслэлийн хүн ам 1,463,000 хүржээ.

ЯАГААД ХОТ РУУ ЗҮГЛЭСЭН НҮҮДЭЛ ӨДӨР ИРЭХ ТУСАМ НЭМЭГДЭХ БОЛОВ?

Судалгаанд хамрагдсан 4,000 орчим хүний мэдээллээс харахад шилжин суугчийн олонх нь

  • ажилд орох,
  • амьдралынхаа нөхцөлийг сайжруулах,
  • сайн боловсрол эзэмших,
  • эрүүл мэндийн чанартай, олон төрлийн тусламж үйлчилгээ авах,
  • гэр бүлийн гишүүдээ дэмжих,
  • садан төрлөө бараадах зорилготой шилжин суурьшдаг байна.

Өөрөөр хэлбэл, тэд   олныг хамарсан гэнэтийн нөхцөл байдлын улмаас хот руу чиглээгүй аж.  

 

ХОТЫН ЗАХЫН ХОРООЛЛЫН ХҮН АМЫН ГУРАВНЫ НЭГ НЬ ШИНЭЭР НҮҮДЭЛЛЭН СУУРЬШСАН ИРГЭД

 

Улаанбаатар хотод шилжин суурьшиж хотын захын хороололд төвхнөсөн иргэд хотын хүн амын 60 гаруй хувийг эзэлдэг. Гэвч хот хөгжүүлэх төлөвлөлтөд тэдний амьдрах орон зай, орчин нөхцөл зэргийн асуудлуудыг зохистой тусгаагүй гэж судлаачид үзжээ.

Үүнчлэн хотын захын хорооллын хүн амын бараг гуравны нэг нь шинээр нүүдэллэн суурьшсан иргэд байдаг ба тэдний бараг 40 хувь нийгмийн эмзэг бүлэгт багтдаг тул тусламж дэмжлэг нэн хэрэгцээтэй хүн амын тоонд орж байна.

 

Уг судалгааг Швецайрын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Монголын Үндэсний Их Сургуулийн судалгааны баг жил орчмын хугацаанд хийжээ. Мөн нийслэл хотод шилжин суурьшсан иргэд ямар бэрхшээл, асуудлуудтай тулгардаг талаар “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа” нэртэй чанарын судалгааг “Гэр хорооллын зураглал төв” ТББ  хийсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?