Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ тушаал гарсан байна. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөн баталжээ.
Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН:
1-5-р ангийн сурагчид 12-р сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
6-12-р ангийн сурагчид 12-р сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал 6 долоо хоног
Цагаан сарын амралт 1 долоо хоног
бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
1-2-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 01-нээс
3-5-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 08-наас
6-12-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 15-наас эхэлнэ.
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН:
1-5-р ангийн сурагчид 12-р сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
6-12-р ангийн сурагчид 12-р сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал 6 долоо хоног
бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 06-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал 1 долоо хоног
1-2-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 01-нээс
3-5-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 08-наас
6-12-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 15-наас эхэлнэ.
Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ерөнхий боловсролын сургуульд хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам